Hibernate горим гэдэг нь тухайн агшинд RAM-нд
ямар л мэдээлэл, файл байна түүнийг C: дискэн дээр hiberfil.sys гэсэн
файл үүсгээд тэрэндээ хийчихээд системийг унтрааж байгаа юм. Буцааж
асаахад тэр файлаасаа RAM-руугаа бүх мэдээллээ хуулаад систем өмнө яг
ямар байсан тэр байрлалд нь оруулчихдаг юм.
Энэ нь системийг шинээр
эхлүүлэх ажлыг хөнгөвчилж байгаа юм. Тэгэхгүй бол унтрааж асаахад RAM
дахь мэдээллүүд алга болох учир систем шинээр эхлэхээс өөр аргагүй
болдог шүү дээ.
hiberfil.sys файлын хэмжээ нь RAM-ны чинь хэмжээтэй
ижил байна.
Жишээ нь миний компьютер 4гб-ын RAM-тай, hiberfil.sys файл
нь 3,45гб хэмжээтэй гэж зааж байна.Түүнээс бага байж болно.
Шаардлагагүй гэж үзвэл hibenate горимоо арилгаж С: дискэндээ сул зай нэмж болно.Зөөврын компьютерт бараг л хэрэггүй юм.Харин notebook
Hibernate
горимыг тохируулахын тулд Control Panel - Power Options - Hibernate гэж
ороод Enable Hibernate гэсний өмнөх чагтыг идэвхижүүлж, авч хаяж
өөрчлөнө. Өөрчилсний дараа Apply хийж дискний сул зай хэрхэн өөрчлөгдөж
байгааг Disk space for Hibernation хэсгээс харж болно.


No comments:
Post a Comment